МОНГОЛЫН БАЙГАЛИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХОЛБОО

Зорилго:

Монголын дүрслэх урлагийн салбарт орчин үеийн шинэ чиг хандлагыг хөгжүүлэх, олон улсын урлагийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, байгаль экологийн тулгамдсан асуудлуудыг хөндөх, урлагаар дамжуулан эх дэлхийгээ хайрлан хамгаалах зөв хандлагыг нийгэмд дэлгэрүүлэх зорилготой.

Бидний тухай:

“Монголын Байгалийн Уран Бүтээлчдийн Холбоо” нь 2006 онд “Шинэ Үе Урлаг”  нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан юм. Монголын дүрслэх урлагийн салбарт орчин үеийн шинэ чиг хандлагыг хөгжүүлэх, олон улсын урлагийн төсөл хөтөлбөрүүдэд оролцох, хамтран хэрэгжүүлэх, олон нийтэд нэн орчин үеийн дүрслэх урлагаар дамжуулан байгаль экологийн тулгамдсан асуудлуудыг хөндөх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах зөв хандлагыг дэлгэрүүлэх эрхэм зорилготой, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Бид зорилго, үйл ажиллагааныхаа хүрээнд тодорхой үзэсгэлэн төслүүдийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Тухайлбал 2006 оноос эхлэн жил бүр ‘Шинэ Урлаг’ нэртэй хамтарсан үзэсгэлэн,  Дэлхийн цөлжилтийн өдөрт зориулан “Цөлжилт урлагт”, “Элсэн Цунамы”, Дэлхийн усны өдөрт зориулж ”Ус Эрдэнэ”, “Усгүй Урсгал” төслүүдийг 2011, 2012, 2013 онуудад тус тус амжилттай хэрэгжүүлэн олон нийтийн хүртээл болгосон юм.  Мөн олон улсын чанартай олон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээс БНХАУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан хөтөлбөр, 2019 онд Унгарын уран бүтээлчидийн хамтарсан Монголд болон Румын улсын Трансильванияд амжилттай зохион байгуулагдсан солилцоо хөтөлбөр зэргийг дурьдаж болно.

Мөн манай нийгэмлэгийн гишүүн уран бүтээлчид олон улсын Арт Фестивал, Үзэсгэлэн Биннале, Триннале, Арт Резиденс, зэрэгт шалгаран амжилттай оролцсоор байна.