Дэлхийн Нүүдлийн Урлагийн Төсөл-2020 Монголд

2020.10.01

Дэлхийн Нүүдлийн Урлагийн Төсөл (GNAP)-ийг санаачлагч “Солонгосын байгалийн уран бүтээлчдийн холбоо”-YATOO нь 39 жилийн түүхтэй байгууллага юм.

GNAP бол уран сайхны бүтээл дээр төвлөрдөг нийтлэг үзэсгэлэнгийн арга хэмжээ биш юм. Уран бүтээлчид нүүдэллэн өөр өөр газарт түр байрлан, байгальд хор хөнөөлгүй материал эсвэл байгалийн мод, чулуу, ус, газрын тогтоц, орон зайг ашиглан уран бүтээл туурвидаг ба байгалиас заяасан хүний дотоод уран бүтээл хэрхэн урсан гарч байгааг судлах зорилготой юм.

GNAP I, II, III нь Солонгост (2014-2016), Энэтхэг (2015), Өмнөд Африк, Иран (2016), Зүүн Европ (Болгар, Румани, Унгар), Герман, Франц, Литва, Турк улсад зохион байгуулагдсан (2017), Англи (2018), Мексик Герман Итали(2019) улсад зохион байгуулагдсан олон улсын урлагын нэр хүндтэй төсөл юм.

2020 онд GNAP-ийг Франц, Монгол, Солонгос улсуудад зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч COVID 19-ийн улмаас GNAP Mongolia-2020 онлайн үзэсгэлэнг 10 сарын 1-ээс нээж байна