БОЛЖ ӨНГӨРСӨН ТӨСЛҮҮД

Дэлхийн Нүүдлийн Урлагийн Төсөл-2020 Монголд

GNAP бол уран сайхны бүтээл дээр төвлөрдөг нийтлэг үзэсгэлэнгийн арга хэмжээ биш юм. Уран бүтээлчид нүүдэллэн өөр өөр газарт түр байрлан, байгальд хор хөнөөлгүй материал эсвэл байгалийн мод, чулуу, ус, газрын тогтоц, орон зайг ашиглан уран бүтээл туурвидаг ба байгалиас заяасан хүний дотоод уран бүтээл хэрхэн урсан гарч байгааг судлах зорилготой юм.

Дэлгэрэнгүй

Усгүй Урсгал

Өдрөөс өдөрт хомсдож буй цэвэр усны нөөцийг хамгаалах, бидний ирээдүйд өдөр тутмын зохист хэрэглээ ямар чухал болохыг дүрслэх урлагийн хэлээр олон нийтэд ойлгуулах, түүнчлэн усыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон ард иргэдийн харилцааг илүү ойртуулах зорилгыг эрхэм болгон ажиллана.

Дэлгэрэнгүй

Цөлжилт Урлагт

Өвөрмөц хэллэг бүхий нүүдэлчдийн урлагаар дамжуулан эх орныхоо болон цөлжилт явагдаж буй гадны орнуудын бодит үнэнийг харуулах, холбоо тогтоох, хамтран ажиллах, үр дүн багатай саланги ажлуудыг нэгтгэн цогц байдлаар шийдэх, уг ойлголтыг олны хүртээл болгож, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд төслийн үндсэн зорилго оршино.

Дэлгэрэнгүй