“Үл нэрлэгдэх орон зай-11 Хоосон”

Видео арт

Xүн байгаль дэлхийдээ хэрхэн зүй зохисгүй бүдүүлэг авирласны ул мөр байгаль экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байгааг сануулсан санааг миний ажлуудаас хүмүүс анзаараасай гэж хүсдэг. Өнөөдөр монголд хүмүүс нүүдэлчин амьдарлын улажлалт соёлоос зугтаж орчин үеийн хотжилтын соёл руу нийтээрээ хошуурцгааж буй шилжилтийн энэ цаг хугаацаанд хэрхэн амьдрах вэ? Хэмжээ хязгааргүйгээр хэрэглэхээс өөр аргагүй мэт аашилж амьдрах уу? Өнөөдөр юунд итгэж амьдрах вэ? гэх асуултуудыг хийж буй бүтээлээрээ илэрхийлэхийг оролддог. Товчхондоо бол өнөөдрийн цаг үе, болж буй үйл явцыг уран бүтээлдээ тусгаж харуулахыг хичээдэг.