“ЗҮҮДНИЙ ЗЭРЭГЛЭЭ”

Performance art

Материалыг идеалчилж, шүтсэн хүн төрөлхтөний ханаж цадашгүй араншин нь хэдийнээ хэвийн, байдаг л энгийн ойлголт болоод удаж байна.

 Байнгын солигдох хэрэглээ, чиг хандлага, өнгө төрхөөр хүсэл шуналыг бүр ихээр өдөөж хөтөлсөөр... Энэ нь хууль ёсны нэртэй, ердийн л зүйл болжээ.

Үнэ Цэнэ үгүй болсон дуусашгүй хэрэглээ болон олборлолтын балмад эрин ХҮН гээчийн сэтгэлд л ноёрхоно. 24 цагт л үүсч буй олон зуун тонн хаягдал....

Ашиг орлогын төлөөх тогтолцоо. Энэ нь амьдрахын төлөө гэсэн ойлголт болон хувирсан....

ЭРЧИЛСЭН ХУРДТАЙГАА ЭРГЭЛДЭХ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ӨНӨӨГИЙН ОРШИХУЙ ХАА ХҮРЭХЭЭР ЯАРНА ВЭ?