“ТЭНЦВЭР ҮГҮЙ ТЭНЦВЭР”

Performance art

/performance,video installation/ 2021,03,15

Цөлжилтөөс үүсэж байгаа хувьсал өөрчлөлтүүд бидэнд ямар нөлөө үзүүлж байна вэ? Ихэнхдээ сөрөг бодлууд биднийг ирээдүйд хөтлөнө. Олон хүн хүүхэд байхдаа тоглож өссөн газар нутгийнхаа сайхан байсныг дурсан ярилцдаг. Яагаад  одоо үгүй гэж,ямар хүчин зүйлүүд нөлөөлөөд байна вэ?

Шүтэн барилдах байгалийн бичигдээгүй хуульд захирагдаагүйгээс болж дэлхийн олон улс орнууд хүнд хэцүү байдалд ороод байна. Хүн болж төлөвших тухай ухаарсан цагт л хайраар дүүрсэн харилцаа ,хандлага өөрчлөлтийг авчрах болно!  Хүмүүсийн зан араншин  төлөвшлийг өөрчлөхөд хэцүү!  Урлаг бидэнд туслана.