”АНИРГҮЙ ЭЗЭН”

Уран зураг

Усыг алттай зүйрлэн үнэ цэнэ үнэлэмжийг тодотгохыг хичээсээр өнөөдрийг хүржээ.

Алтнаас үнэтэй зүйл юу вэ гэж өөрөөсөө би асуулаа. Өнгөрсөн хэдэн зууны туршид ч,өнөөдөр ч хүндэтгэж биширч явах нэгэн зүйл бий нь бурхан юм болов уу. Тэгвэл ус бол бурхан мөн гэсэн санааг дүрслэлээр бүтээхийг зорилоо.Бурхан мөний хувьд дээдлэгдэж байх учиртай нь ус .... зүгээр л асгаж байж болохгүй. Алагчилж үзэлгүй анигүйхэн ундаалагч ус эзнийг гомдоовол...хаяад явчихвал бид  яах вэ?. Ус ууж цангаа тайлагч бодьгал бүхэн үхэж, ургамал ногоо хатаж, хөрс дэлхий чийгээ алдаад хүй орчилонд тоос болон хийснэ...юу ч үлдэхгүй. Аниргүй ундаалагч эзэн үгүй бол амьдарч үл чадна бид.МУНХАГ биднийг байхгүй бол ус эзэн улам цэвэршиж мяралзан урсана

Гурвал 73:53 80:55  80:55