ЯГ ӨӨР ШИГЭЭ...

Installation

ӨРӨГ УРЛАГ

Бид үнэ цэнэ, сайн сайхны бэлгэдэл, хүндэтгэлийг есөн эрдэнээр төлөөлүүлдэг. Усны ганц дусалыг есөн эрдэнэ мэт үнэлж хайрлаж амьдралын чухал хэрэгцээ болсон усаа өдөр тутамдаа зөв зохистой хэрэглэх санааг илэрхийлэв. Та яг одоо дусал усны үнэ цэнийг бодож үзнэ үү? Хайртай бүхнээсээ хагацана гэдэг бодохоос ч аймар. Гэвч сэтгэлийн хатаар давж гардаг, цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэлийн шарх аньж эхэлдэг. Тэгвэл сэтгэлийн хат, цаг хугацаа ч үл тусалж чадах хагацал бол уснаас хагацах юм. Энд цаг хугацаа хийгээд сэтгэлийн хат огт хамаагүй. Цэвэр тунгалаг усны толин тусгалд өөрийнхөө гэгээн тунгалаг амьд дүр төрхөө хараад өөрийгөө яаж хайрладаг, амь насаа нандигнан хайрладаг шигээ усаа хайрлацгаая. Есөн эрдэнээ хүндлэн хайрлаж, бэлгэддэг шигээ усаа хайрлая. Яг өөр шигээ хайрла.