УСНЫ НҮҮДЭЛ

Installation

Нүүдлийн соёл иргэншил нь олон мянган жилийн турш байгальтайгаа зохицон, байгальд ээлтэй, хэмнэлтэйгээр өдийг хүрсэн органик соёл юм.

Бидний өвөг дээдэс эргэх дөрвөн улиралдаа газар, тэнгэр, уул, ус, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн зөв харицаж ирсэнийг нүүдэллэх соёл, ёс заншилаас харж болно.

Монголчууд хол нүүх, мөн уснаасаа хол байсан ч усны хэрэглээгээ зөв зохистой зохицуулах, модон торх саваар усаа зөөх хадгалах зэргээр  хэрэглээгээ хангадаг байсан.

Мөн булаг шандны эх бохирдуулах, ухаж төнхөх, сүү, улаан идээний сав суулгаар гол мөрнөөс ус авахыг хатуу цээрэлж усыг чандман мэт хайрлан дээдэлж ирсэн ухамсарт ард түмэн билээ.