Төрбатын Баттогтох

1972 онд Налайх хотод төрсөн

Боловсрол:

1990 онд 10 жилийн сургууль төгссөн

1994 онд Дүрслэх Урлагийн Дээд сургуулийг Дуурийн дуучин мэргэжлээр төгссөн.

2000 онд Соёл Урлагийн Их Сургуулийг Дуурийн дуучин мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

1994-1995 онд МУ-ын Ардын Дуу Бүжгийн Чуулгад дуучин

2001-2004 онд “Сарны Чулуу” Дуу Бүжгийн Чуулгад гоцлол дуучин

2004 оноос Чөлөөт уран бүтээлч

Хамтарсан үзэсгэлэн:

2006 онд “Их Монгол Улс-800” урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлчдын үзэсгэлэн

2012-2013 онд “Хавар”, “Намар” үзэсгэлэнгүүд

2013 онд “42 уран сийлбэрч” үзэсгэлэн

2014 онд Өвөр Монгол Рашаан аймагт Орос, Монгол, Хятад зураачдын хамтарсан үзэсгэлэн

2016 онд “МУЭХ-ны 2016 оны Шилдэг бүтээлийн үзэсгэлэн”

2016 онд Инчеон хотод “Олон улсын зураачдын үзэсгэлэн”

2018 онд Зүүн Хойд Азийн  Урлагын анхдугаар наадам Хятад улс Харбин хот

2018 онд Хаанбанкны Хаан галлерей 

2019 онд Хятад улс Шин Жин хот Олон улсын “Арт Венал”    

Бие даасан үзэсгэлэн:

2000 онд “Сэтгэлийн хөг  1” бие даасан үзэсгэлэн, Улаанбаатар МУЭХ-ын үзэгсгэлэн танхим, модон маскны төрөл

2002 онд “Сэтгэлийн хөг 2” бие даасан үзэсгэлэн, Улаанбаатар Уран зургийн галлерей

2005 онд  “Монгол улс тунхагласан баярын өдөр” Англи, Лондон хотод  Монгол улсын ЭСЯамны байранд

2006 онд “Монголын өдөр” Польш, Варашав хотод Соёлын төв

2006 онд Бие даасан үзэсгэлэн, Инчеон БНСУ

2007 онд Хан галлерей Ханнам дүүрэг Сөүл хот БНСУ

2008 онд “Дал орчин үед” Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд

2008 онд “Дал орчин үед” үзэсгэлэн Дэнлүүний баяр Тайвань, Тайпэй хот, төв талбай

2010 онд “Дал ба би” Модерн арт галлерей бие даасан үзэсгэлэн, Улаанбаатар Монгол

2014 онд “Далны морьд” бие даасан 7 дахь үзэсгэлэн Маршалл арт галлерейд

2015 онд “Удам” хамтарсан үзэсгэлэн МУЭХ үзэсгэлэнгийн танхимд

2016 онд "Морьны соёл" үзэсгэлэн Украйн улс

2017 онд "Оны шилдэг уран бүтээл" үзэсгэлэн

2018 онд  Бие даасан үзэсгэлэн Хаан банк, Хаан галлерэй

Шагнал урамшлал:

1995 онд МУ Соёлын Тэргүүны Ажилтан

1998 онд Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүны залуу” алтан медаль

2002 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн дээд шагнал “Нигүүслэл медаль”

2006 онд “Их монгол-800” урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлчдын үзэсгэлэнгийн Чимэглэх урлагийн төрөлд 2-р байр

2006 онд “Best Brands” үзэсгэлэнгийн шилдэг бүтээл шагнал

2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

2015 онд  Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны  “Тэргүүны ажилтан”

2016 онд “United colors of Benetton-Дэлхийн төсөөлөл” уралдаанд Тэргүүн байр /Итали, Милан хотын Benetton-ын музейд/ тавигдсан

2016 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны  /Шилдэг уран бүтээл/ “Уртын дуу” бүтээлээр